Sunday, December 23, 2012

Их хүчит Доржшүгдэн сахиусын залбирал даатгал оршвой


Цогт Манзуширийн хилэнт хувилгаан
Ямандаг бурханы баатар дүрт
Хүчит дайны тэргүүн тэнгэр
Ид хавт Доржшүгдэн
Шүтвээс сэтгэлд ойрхон бөгөөд
Тангараг төгстөнийг хүү  мэт тэтгэмүй
Шамдваас их хүчит ба
Догшин хүч нь аянга цахилгаанаас ч их 
Дайсандаа уурлах цагт долоон үеэр нь ч таслах

Tuesday, April 10, 2012

Дэлхийн яруу найргийн нийслэл-Струга


        
Македон улс хоёр нийслэлтэй ажээ.Энэ улсад  анх миний хөл тавьсан газар бол тус улсын нийслэл Скопье хотоос холгүй орших Их Александр хааны нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудал.Харин яаран зорьж яваа газар бол Дэлхийн яруу найргийн нийслэл Струга хот билээ.Онгоцны буудал дээр намайг тосож авсан Лий ахын тайлбарласнаар Струга хот эндээс 180 км юм байна.Газар газрын яруу найрагчид дөрвөн зүг найман зовхисоос цугларан ирж ид халуухан бужигналдаж байгаа гэнэ.Нов ногоон моддоор өвч бүрхэгдсэн өндөр өндөр хүглэгэр уулсыг ороон, өгсөж нэг,уруудаж нэг давхих зууртаа би Македоны тухай, Лий ах Монголынхоо тухай асуун ам хуурайгүй явсаар зорьсон газартаа хүрээд ирлээ.Македоны сувд болсон үзэсгэлэнт Охрид нуурын эрэг дээр орших Струга хот.Энэ цэмцгэр жижигхээн хотод Македоны орчин үеийн утга зохиолыг үндэслэгч гэгддэг ах дүү Миладиновчууд төрөлх хотдоо яруу найргийн уншлага анх зохиосноос хойш өнөөг хүртэл дэлхийн олон улсын яруу найрагчид жил бүрийн намар нуурандаа чуулах шувууд мэт зорин ирсээр даруй тавин оныг үджээ.Энэ хугацаанд дэлхийн ерэн таван орны таван мянга гаруй зохиолч яруу найрагчид,судлаач шүүмжлэгч,орчуулагчид Стругагийн яруу найргийн үдэшд оролцсон байна. Харин энэ жил  Иран, Ирак ,Орос,Хятад,Израйль, Палестин, Чили,Конго зэрэг тавиад орны зуун ная орчим зохиолч,яруу найрагчид ирсэн байлаа. Африк болоод Арабын орнуудын зохиолчдын ихэнх нь Европт амьдардаг нь тэдний нэрийн хуудаснаас тодорхой.Францад амьдардаг Конго улсын яруу найрагч Кама Каманда гэгдэх наргианч өндөр хар эр энэ наадамд арваад жил бас бус олон яруу найрагч сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа юм байна.Тавин жилийнх нь ой тохиож байгаа учраас энэ жил илүү их хөлтэй болох гэнэ. Газар газрын яруу найрагчид шуугилдан бужигналдсан Дрим зочид буудлаар илүү үгэнд дурлан “тэнэж” явсаар энэ мэтийг олж мэдэв.Дрим зочид буудал гэснээс Лий ах бид хоёрын буусан 407 тоот өрөө нуур луугаа харсан цонхтой,байгалийн гоо үзэсгэлэн,нуурын толин цэнхэр мандлыг харан сатаарах сайхан завшаан тохиосонд юм үзэж нүд тайлаагүй би уулга алдан баярлавал Лий ах:        “-Эрхэм яруу найрагчийн уран бүтээл арвин байж,онгод хийморь нь бадраг гэж зориуд захиалсан юм” гэдэг байгаа.Би ч эрхэм ахад хариу талархал илэрхийлэн олон шүлэг бичнэ,энээ тэрээ гэж баахан ам гарч

Tuesday, February 14, 2012

*** *** ***

"Асу ину асугай,үкэсү инү үкэсүгэй"    Бодончар мунхаг

Tuesday, February 7, 2012

*** *** ***

"УМ МАНИ БАД МЭ ХУМ" бол үхлийн хорыг мөнхийн ус болгон хувиргахын тулд ертөнцийн хамгийн доод ёроолд ч аймшиггүйгээр бууж ирэх цэцэн зүрхний дээд илэрхийлэл юм..."
                                     ***             ***              ***
"Тарнид нууц юм нэгээхэн ч байдаггүй.Харин өөрийнхөө дотоод чанадын нууцыг нээж чадаагүй л бол тарнийн нууц увьдисийг эзэмшиж чадахгүй..."

Sunday, January 22, 2012

"Дээд Алтангэрэлт судар аймгийн эрхэт хаанаас зүүдэнд наманчилсан"хэмээх дөтгөөр бүлэг"-ээс

Дээд Алтангэрэлт их хэнгэрэгийн дуугаар
Гурван мянган ертөнц,гурван ертөнц энд
Муу заяаны зовлон,эрлэгийн зовлон хийгээд
Хоосрохын зовлон,зовлон амирлах болтугай..."
   "Дээд Алтангэрэлт судар аймгийн эрхэт хаанаас өнгөрсөн хийгээд ирээдүй ба эдүгээ заларсан үнэнхүү төгсгөсөн бурханы орон бүгдийг магтсан" хэмээх нэрт долдугаар бүлэг-ээс
"...Дээд Алтангэрэлтийн наманчилгааны хүчээр
Миний буян машид гийх болтугай
Миний бодийн гэгээ машид ариун болж
Машид хиргүй билгүүний дээд гэгээгээр
Миний биений гэрэл нь гийх болтугай..."
"...Магад дээд Алтангэрэлтийн наманчилгааны хүчээр
Миний хилэнцийн нуур хатах болтугай
Миний үйлийн далай барагдах болтугай
Миний нисванисын далай ширгэх болтугай
Миний буяны далай дүүрэх болтугай..."

"Хутагт хос судар"-ын зүйлээс

"...Сайн сайхныг үзвэл сайн болой
Бурхад ялгуугсадыг үзвээс сайн болой
Дээдийн ном эрдэнийн орон тул сайн болой
Бурсан хуврагыг үзвээс сайн болой
Хос номын зүйл сургааль ч сайн болой
Хилэнц нүглийг эвдвээс сайн болой..."

Wednesday, January 18, 2012

Why I Am Not a Painter

Frank O'Hara (1926-1966)
I am not a painter, I am a poet.
Why? I think I would rather be
a painter, but I am not. Well,

for instance, Mike Goldberg
is starting a painting. I drop in.
"Sit down and have a drink" he
says. I drink; we drink. I look
up. "You have SARDINES in it."
"Yes, it needed something there."
"Oh." I go and the days go by
and I drop in again. The painting
is going on, and I go, and the days
go by. I drop in. The painting is
finished. "Where's SARDINES?"
All that's left is just
letters, "It was too much," Mike says.
But me? One day I am thinking of
a color: orange. I write a line
about orange. Pretty soon it is a
whole page of words, not lines.
Then another page. There should be
so much more, not of orange, of
words, of how terrible orange is
and life. Days go by. It is even in
prose, I am a real poet. My poem
is finished and I haven't mentioned
orange yet. It's twelve poems, I call
it ORANGES. And one day in a gallery
I see Mike's painting, called SARDINES.

БИ ЗУРААЧ БИШ ГЭЖ ҮҮ
Би зураач биш ээ,би бол яруу найрагч
Бийр бүжиглүүлэгч байх нь сайхан боловч
Би яагаад ч юм тэгсэнгүй дээ.Харин