…Тэр үдэш бороо орсон
Тэргэл саранд би
Хөлөө дүрж үзсэн…
***
Норсон туулай
Бут эрнэ
Салхи улам сэрүүснэ.
***
Гэрлийн хязгаарт харанхуй
Харанхуйн эхлэл гэгээ
Гэнэн дээ гэнэн, энэ ертөнц.
***
Бороо хүлээсэн
Хаврын өдрүүд шиг
Бодол минь тогтож ядна.
***
Цаг хугацааны өмнө
Алгаа тосов
Царайгаа ч харуулсангүй дээ
***
Сэтгэл минь чамд
Бүх л юмс багтана
Ганцхан би л багтахгүй