Шилийн Богд
Гал нуугдсан чулууд нь өд мэт хөнгөн Шилийн Богд
Гарьд шувуун далавчаа хумин өвгөрч буй мэт Шилийн Богд
Ододтой мөргөлдсөн чулууд нь шаргиа шингэн дуутай Шилийн Богд
Цантай өвлийн жаврыг хөлөрч сөрдөг Шилийн Богд
Цайдам талын тэртээд хөхөрч сүмбэрлэсэн Шилийн Богд
Хунгийн дуунд уярсан хуурын эгшигтэй Шилийн Богд
Хүлгийн зоонд дэрвэсэн монголын бахархал Шилийн Богд
Хийморьт эрсийн бардам тангарагтай Шилийн Богд
Хилийн зүг саравчилсан мөнхийн харуул Шилийн Богд
Хэний ч хүү хараад мөргөн залбирах Шилийн Богд
Гүйгүүл морин барааг нь харж үүрссэн Шилийн Богд
Гүн хөх тэнгэр өвсөнд нь шингэж амилсан Шилийн Богд.
Арван тавны сар оройд нь тунарсан Шилийн Богд
Арван наймтай бүсгүй хормойд нь жаргасан Шилийн Богд
Олон галавын тэртээх хуучин домог Шилийн Богд
Орчлон дахиныг чимсэн шинэхэн гоёл Шилийн Богд
2002.10.22
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.