Цогт Манзуширийн хилэнт хувилгаан
Ямандаг бурханы баатар дүрт
Хүчит дайны тэргүүн тэнгэр
Ид хавт Доржшүгдэн
Шүтвээс сэтгэлд ойрхон бөгөөд
Тангараг төгстөнийг хүү мэт тэтгэмүй
Шамдваас их хүчит ба
Егүзэр би бээр
Балинг уул мэт овоолъё
Сэржмийг далай мэт өргөе
Шүтээний зайг од мэт дэлгээд
Идээ ундааны дээжээр тахья
Юу хүссэнийг нь ханган баясгая
Энэллээр таныг дуудваас
Айлтгалыг соёрхон сонсогтун
Үргэлжид таныг бүтээвээс
Бүтээсний тэмдэгийг үзүүлэгтүн
Төгс шарын шашныг сахигтун
Баясгалантай нигуураа үзүүлэгтүн
Аврагч дайны тэнгэр бологтун
Зарагдах элч бологтун
Сахих чулуун хэрэм бологтун
Хүмүүний эдийг хадгалахтун
Өдрийн харуул ба
Шөнийн сахиул бологтун
Дулаацуулах дах бологтун
Тулах баясгалан бологтун
Хаданд авирахад гишгүүр бологтун
Цааш явахад бараа болох хийгээд
Нааш ирэхэд угтан авагтун
Бүдрэн унаваас түшин босгохтун
Мартваас та сануулахтун
Өвдөвөөс эмч бологтун
Хордовоос ерөндөгийг өгөгтүн
Уулын оргилд тугийг хийсгэхтүн
Их цуглаанд ялалтын бүрээг үлээгтүн
Энэ чацуутанд наминчилваас
Наминчлалыг та авагтун
Энэ чацуутнуудын ид хав нь тэнцвээс
Ид хавыг та бээр үзүүлэхтүн
Энэ чацуутнуудын чимэг нь тэнцвээс
Хурц түргэн чимгийг үзүүлэхтүн
Энэ чацуутны цог хийморь нь тэнцвээс
Цог хийморийн хиурыг хийсгэхтүн
Хорлох саадуудыг номхотгохтун
Буруу үзлээс гэтэлгэхтүн
Гай зовлон хийгээд муу ёрыг буцаахтун
Зуун сайн лугаа учрахтун
Мянган гэм лүгээ зөрөхтүн
Горилсон саад бүхнийг арилгаж
Санасан хэрэг бүхнийг бүтээгтүн
(хэмээсэн үүнийг Ёнзон Авралт Богд Тэжан Доржэ Чан төмөр
гахай жилийн цагаан сарын шинийн нэгэн буюу 1971 оны 2-р сарын 26 нд туурвижээ)
"Тэжан Доржэ Чан" Hyatad hvn mvnvv?
ReplyDelete