Өчигдрийн сүүдэр араас нь дагавч
Маргаашийн гэгээ угтан тосовч
Өнчин ганц-Өнөөдөр
Хүлээвч эс ирэх
Хүсэвч эс олдох
Хясал шиг-Өнөөдөр
Дотогшоо залгивч дүүрээд ирэх
Дотроо уйлавч хоолой гашуурах
Нулмис шиг-Өнөөдөр
Дарсны хатууг тогтоовч
Дэгжин түүнтэй цэнгэвч
Хагацал шиг-Өнөөдөр
Зулын гэрэл бөхөвч
Зуны нар буцавч
Учрал шиг-Өнөөдөр
Цэцэг хагдарч,үүл гарч
Бороо намдаж бодол хулживч
Мөнх бус үргэлжлэх-Өнөөдөр
Өнөөдөр минь, яг одоо би чамайг
Сүүлчийн замд чинь үдэж байна
Маргааш дахиад л учрах болохоор
Мартахуйн гүн рүү чулуу зүүн шидэж байна.
2000.8.15
2001.11.7
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.