Wednesday, May 19, 2010

Хайку шүлгүүдээсээ...

…Тэр үдэш бороо орсон
Тэргэл саранд би
Хөлөө дүрж үзсэн…
***
Норсон туулай
Бут эрнэ
Салхи улам сэрүүснэ.
***
Гэрлийн хязгаарт харанхуй
Харанхуйн эхлэл гэгээ
Гэнэн дээ гэнэн, энэ ертөнц.
***
Бороо хүлээсэн
Хаврын өдрүүд шиг
Бодол минь тогтож ядна.
***
Цаг хугацааны өмнө
Алгаа тосов
Царайгаа ч харуулсангүй дээ
***
Сэтгэл минь чамд
Бүх л юмс багтана
Ганцхан би л багтахгүй

Хайку шүлгүүдээсээ...

Нисэж буй шувуу
Унаж буй навч мэт
Намрын бороо...
***
Өнөөдөр -
Чиний минь инээмсэглэлээр эхлэв
Өглөө бүхэн ийм байгаасай
***
Аянга цахилна
Агшин зуурт би
Бурхантай хамт залбирна