Sunday, January 22, 2012

"Дээд Алтангэрэлт судар аймгийн эрхэт хаанаас зүүдэнд наманчилсан"хэмээх дөтгөөр бүлэг"-ээс

Дээд Алтангэрэлт их хэнгэрэгийн дуугаар
Гурван мянган ертөнц,гурван ертөнц энд
Муу заяаны зовлон,эрлэгийн зовлон хийгээд
Хоосрохын зовлон,зовлон амирлах болтугай..."
   "Дээд Алтангэрэлт судар аймгийн эрхэт хаанаас өнгөрсөн хийгээд ирээдүй ба эдүгээ заларсан үнэнхүү төгсгөсөн бурханы орон бүгдийг магтсан" хэмээх нэрт долдугаар бүлэг-ээс
"...Дээд Алтангэрэлтийн наманчилгааны хүчээр
Миний буян машид гийх болтугай
Миний бодийн гэгээ машид ариун болж
Машид хиргүй билгүүний дээд гэгээгээр
Миний биений гэрэл нь гийх болтугай..."
"...Магад дээд Алтангэрэлтийн наманчилгааны хүчээр
Миний хилэнцийн нуур хатах болтугай
Миний үйлийн далай барагдах болтугай
Миний нисванисын далай ширгэх болтугай
Миний буяны далай дүүрэх болтугай..."

"Хутагт хос судар"-ын зүйлээс

"...Сайн сайхныг үзвэл сайн болой
Бурхад ялгуугсадыг үзвээс сайн болой
Дээдийн ном эрдэнийн орон тул сайн болой
Бурсан хуврагыг үзвээс сайн болой
Хос номын зүйл сургааль ч сайн болой
Хилэнц нүглийг эвдвээс сайн болой..."