Wednesday, December 22, 2010

“Өд зуусан шувуу”

12 настай байхдаа анхны шүлгээ бичсэнээс хойш 28 жил, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас нийслэл хотод орж ирэн О.Дашбалбар багштайгаа уулзан олон гайхамшигтай ном уншиж,олон авъяаслаг уран бүтээлчидтэй танилцан нөхөрлөж,ах дүүс найз нөхөд бололцон бүтээн туурвигч хүмүүний амьдрал араншин,урлан бүтээхийн эрч хүч,хүсэл тэмүүлэл,онгод хиймориор жигүүрлэн,яруу найргийн мөн чанарыг өөрийнхөөрөө ухаарч энэ номыг бүтээлээ.Яруу найрагч найз нөхдийн минь цалгисан их авъяас,багш нарын минь гүн увьдаст сургаалиуд энэхүү номыг бүтээх гол шалтгаан болсон гэдгийг талархан уламжилъя.Би гэгч гав ганцаараа хэн ч биш. “Өд зуусан шувуу”-г амилуулсан миний эрхэм анд ,энэ номын редактор ,яруу найрагч Я. Мөнхжаргал,хоёр номийн минь зургийг зурсан ,төрсөн нутгийн минь зураач Л.Энхбат,Ирландын тэнгисийн эрэг дээр энэ номонд орох хөрөг зургийг авсан Ирландын Монголчуудын холбооны тэргүүн.эрхэм дүү С.Ганзориг,номын өнгө үзэмж чанарыг сайн сайхан болгоход санал бодлоо харамгүй хуваалцсан эрхэмсэг Б.Болорчимэг болон “Соёмбо принтинг” компаний хамт олонд гүнээ талархан мэхийе.Энэ номыг хамтран бүтээсэн буян цагийн цагт,үрийн үрд Сүмбэр уул мэт арвидах болтугай. Зохиогчоос