Tuesday, November 9, 2010

“хонгор зул” сонин. 1999 он 4-р сар Амьддаа бие биеэ хайрлахын учир буюу Очирбатын Дашбалбар

Төгөлдөр орчлонгийн найран дээр тунчиг олон хүмүүнтэй нүүр тулан уулзаж,мөр зэрэгцэн алхаж,нуруу түшилцэн сууж саруул мэргэн оюунд нь бишрэн ухаалаг үг яриаг нь чагнаархан байгаа минь “Эртний сайхан ерөөл” буй за.1991оны хавар цаг. Миний амьдрал,хувь заяанд нэгэн өөрчлөлт, эргэлт гарсан гэдэгтээ би одоо болтол эргэлздэггүй билээ.Тэр үед АУДуС-ийн оюутны байранд амьдарч байхад,яруу найрагч О.Дашбалбарын “Гэрэлт хайр” хэмээх шүлгийн номыг тасгаас тасагт гар дамжуулан уншин, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Бүсгүйчүүлд хэлсэн шүлэг”-үүдийг нь олон залуус бие биедээ цээжээр уншиж өгдөг байсансан. Хүсэн хүлээсэн ном минь удаж удаж манай тасагт ирэхэд, би өмчлөн авч,өөрийн ганц өв хөрөнгө болгосон юм. “Гэрэлт хайр”. Энэ л номноос би яруу

Тэр амьдрал сэлгэн амьдарч яваа

Манай сонины ерөнхий зөвлөлийн гишүүн бид бүхний хамгийн дотны хүн, Монгол улсын төрийн шагналт яруу найрагч, нийтлэлч, УИХ-ын гишүүн Очирбатын Дашбалбар мөнх үнэний тэнгэрт дэвшин одлоо. Тэрбээр Монголын оюуны ертөнц байлаа. Шударга үнэний тэнгэр байлаа. Монголын утга зохиолд хаан суудалтай хайрын дууч байлаа. Бүрэн эрхт Монгол улсын төр нийгэмд эзэн зиндаатай түшээ байлаа. Байсаар ч байх болно.”Хэдхэн хүний бус хүн төрөлхтнийг хайрлана. Хэсэгхэн газрыг бус орчлон ертөнцийг хайрлана” хэмээн дуулсан Очирбатын Дашбалбарын амьдрал үйлс,тэмцэл зорилго,бүтээл туурвил бүхэн нь бид бүхний зүрх сэтгэлийн чанадад үргэлжилсээр байх болно. Хүн бүхэнд итгэж явдаг цайлган зан,цагаахан инээд, хүн бүхэнд хэлж байдаг үнэн бөгөөд хатуу үг, ив илхэн зэмлэл… энэ бүхэн бидний зүрх сэтгэлд гэрэлтэн үлдэж, угтан тосох ирээдүй хойч үе,ирэх зуунуудын амин холбоо байна гэдэгт гүнээ итгэнэм.Хайрийн “Хонгорзул”сонин түүний уянгалаг, нандин тансаг шүлгүүдийг эрхэм уншигч авхай танаа өргөн барьж байснаа олзуурхан дурсаж байна. Нар бүхнийг алагчлалгүй гийгүүлдэг шиг тэрээр орсон гарсан, уулзаж учирсан хүмүүсийг элгэн халуун сэтгэлээр угтаж,элгэмсэг дулаан үгээр үддэг байлаа.Харин Монгол улсын тусгаар тогтнол, газар шороо, монголчуудын эрх ашиг,хүсэл зорилгод эс нийцэх харш бүхнийг аянга мэт ниргэж дардаг байсны учир монголын ард түмний дуу хоолой,хүсэл зоригийн илэрхийлэл гэдгийг энэ өдрүүдэд ухааран ойлгож байна.Хэний ч өмнө, өөрийнхөөрөө байх ноён нуруу,энэрэн хайрлах өмөг түшиг, гэгээн хүсэл тэмүүлэл нь орон зай,цаг хугацааны хязгааргүйд тэнгэр мэт,нар мэт, гал мэт өнө мөнхөд оршихын хутгийг олжээ. Түүний аугаа их амьдралын дэргэд үхэл юу ч биш.Дарьгангын яруу найрагч Данзаннямын Шагдарсүрэн үхлийг амьдрал сэлгэхтэй адилтган бичсэн байдаг. Чухам энэ мөрийг, энэ утга санааг бидний дотны зөвлөх, тэр эрхэм хүн ихэд олзуурхан ярьдаг байсан юм. Үгүй ээ,тэр үхээгүй.Яруу найрагч Очирбатын Дашбалбар амьдрал сэлгэн амьдарсаар яваа.
“Хонгорзул” сонины редакци,Ерөнхий зөвлөлийг төлөөлж Т.Эрдэнэцогт. 1999.10.28