Monday, October 11, 2010

Таталбар-1


1. Бороо
ОНОНО
НОРОН
ОНОНО
НОРОН
ОНОНО
2. Говь
Элсний ганц ширхэг нар мэт төөнөнө.
3. Цас
Тэнгэрийн өвс хагдарсаар…
4. Дахиад л бороо.
Нохойн хэвтэр лүү болжмор шургана.
2. Дахиад л говь
Гүрвэлийн мөрөөр элс газрын гүн рүү гүйлдэнэ.

3. Дахиад л цас.
Хэрээний мөр хүртэл цагаан
1. Бас дахиад л бороо.
Давхар солонго татвал дахиад бороо орно хэмээн эмээ санааширна.
2. Бас дахиад говь
Хүв хүйтэн мөс хүлхэхсэн…
3. Бас дахиад цас
Тэнгэргүй үүл, үүлгүй тэнгэр
                                               2004.1 сар

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.