Wednesday, December 1, 2010

Буй юмсын тухай


Тэнгэрт дэвшдэг хүн буй
Тэнгист живдэг өд буй
Алтанд шунадаг зүүд буй
Амьдралд хоргоддог хүсэл буй
Цэцгэнд шингэдэг бүсгүй буй
Сэтгэлд хоногшдог дүр буй
Салхинд замхардаг үг буй
Санаанаас гардаггүй дуу буй
Бурханд хувилдаг хүн буй
Буудайн чинээ хүсэл буй
Газарт амьдардаг шувуу буй
Гандаж хуучирдаггүй дурсамж буй
1999.7.11

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.