Monday, May 16, 2011

“Цэцэн үг цээжинд Цэцэг навч ууландаа” гэжжж......


“Ухаан сохор зуун жилээс,утгыг таньсан нэгэн өдөр чухал” Дармапад сургаалаас
*** *** ***
“Орчлон оюун санаагаар дүүүрэн...” Аюурвед судраас
*** *** **
“Хонгор минь ээ,чи орчлон ертөнц дээр цорын ганцхан урлаг байдаг гэдгийг мэдэх үү.Тэр бол яруу найраг.Бусад нь хэдий хэр яруу найраг өөртөө шингээж байна вэ гэдгээрээ л үнэлэгдэж явдаг юм.” Самуэл Маршак
*** *** ****
“Сэтгэлийн чанаддаа ширхэг ч тутрагагүй хоосон ядуу болгохгүй байхыг гуйя.Өөрийн эд баялагтаа ханах сэтгэлгүй баян тансаг болгохгүй байхыг гуйя” Рюноскэ Акутагава
*** *** ***
“Яруу найраг бол тогтмол хэмжигдэхүүн” А.Блок
*** *** ***
“Сэтгэлээ засъя гэвэл өндөр уулан дээр гар
Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь”

*** *** ***
“Унтавч бодь сэтгэлийг дурссаар унтаарай
Сэрэвч багшийнхаа ачид залбирсаар босоорой”
*** *** ***
“Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго
Хэл гэвч хэл биш
Очирын гүн эгшиглэн
Сэтгэл гэвч сэтгэл биш
Амгалан хоосон чанар
Үзэгдэл гэвч үзэгдэл биш
Үнэмлэхүй номын чанар...” Ноён хутагт Равжаа
*** *** ***
“Зөвхөн хоол хүнсээр баян байхыг жаргал гэж үзвэл тэжээмэл гахай хамгаас жаргалтай,зөвхөн орон байрыг жаргал хэмээвээс баян айлын муур жаргалтай”
Бурханы сургаалиас
*** *** ***
“Хурц үгнээс ул мөр үлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорви явахсан” Шекспир
*** *** ***
“Хүнийг таних тусмаа адгуустай нөхөрлөх юмсан гэсэн тэсгэлгүй хүслэн төрөх юм” Гёте
*** *** **
“Хашаанд завсар бий,хананд чих бий” Хятад зүйр үг
*** *** ***
“Цусаар хир угаахгүй” Нигери зүйр үг
*** *** ***
“Найздаа битгий нууцаа хэл,цаадах чинь ч бас найзтай шүү дээ” Тажик зүйр үг
*** *** ***
“Дайснуудаасаа бүү ай.Муу юм боллоо гэхэд тэд чамайг ална л биз.Найзуудаасаа ч айх хэрэггүй.Их л сайндаа тэд чамаас урвана биз.Харин хэн нь ч мэдэгдэхгүй хүнээс л айж яв. “ Бруно Ясенски
*** *** ***
“Бусдаас биш өөрөөсөө ичиж сур” Демокрит
*** *** ****
“Сайн нэр сайхан царайнаас хавьгүй дээр” Томас Фуллер
“Амьдралаа цэгнэж суух зуур тэр минь аль хэдийнээ өнгөрөн оджээ. ” Сенека

2 comments:

  1. tsogoo ahin blogiig unshlaa. Saihan blog bna aa.

    Bayaraa.

    ReplyDelete
  2. сайн уу таны ертөнцөөр аяллаа үнэхээр гайхамшигтай юмаа баяр хүргэе

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.