Thursday, September 23, 2010

Бүсгүйчүүддээ

Бүсгүйчүүд минь, та нарын төлөө дурлалыг магтъя
Хайранд би нялхамсан уярч явсан болохоос
Хатуу дарсанд хөлчүүрч байсангүй
Дурлалд би мансууран согтож явсан болохоос


Дарсны охид согтуурч явсангүй
Хамгийн сайхан гоёл хамгийн хэврэг байдаг шүү
Хамгийн үнэтэй даашинз хамгийн түрүүнд ганддаг шүү
Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хамгийн их гунддаг шүү
Хамгийн сайхан үг бүүр ч худлаа байдаг шүү
Амьдрал гэдэг дуу болоод гуниг шүү
Амраг гэдэг амттай болоод гашуун шүү
Дуу болоод гунигийн завсарт
Дурлал хайрын зөрөг мөнхөд зурайж байдаг шүү
Бүсгүйчүүд минь та нарын төлөө хайрыг дуулъя
Хаврын цэцгийн үнэр ялдам болоод анхилуун
Хайрын зөнд хөтлөгдөөд бидэн хоёр жаргалтай
Намрын бороо намираа зөөлөн болоод ариухан
Нартын энэхэн учрал энгүүн болоод уяралтай.

1 comment:

  1. hi ahdaa amjilt husye ANU-gaas mendchilej bna.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.