Thursday, September 23, 2010

Сансрын хязгаарыг гэтлэгч оюунт найрагч

Дарьганга нутгаар овоглосон Монголын их найрагч, зохиолч Данзаннямын Шагдарсүрэн, Доржийн Гомбожав, Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Гомбожавийн Мэнд-Ооёо, Дүгэржавын Маам нарын араас сонин содон мэдрэмжээрээ ялгарч их утга зохиолд орж ирсэн найрагч бол Сүхбаатар аймгийн Уул-баян сумын харъяат Түмэн-Өлзийн Эрдэнэ-цогт юм.
Тэрээр бурханлаг найрагч мөнөөс мөний учир бас жинхэнэ сайн эр агаад нөхөрийн төлөө гэсэн хүн чанарын мөс нь хайлаагүй найрагч юм. Түүнд бурхан сайхан нутаг зааж төрүүлээд, сайхан авъяас заяалгаж, сайн нөхөдийг гараас нь хөтлүүлсэн бүлгээ. Одоо энэ найрагч маань зүгээр л өөрийнхөө зөнгөөрөө амьдарч, зөнгөөрөө бичиж туурвин, зөнгөөрөө зовж мэдэрч, зөнгөөрөө жарган сууж, Отгонтэнгэрийн гялбалзагч оюут оргилд бишрэн мөргөж, Алтан Овооны чулууны үнэрийг бодол бүхэндээ санаж, зөнгөөрөө хол ойр холхиж амьдарсаар амой. Яруу найрагч Түмэн-Өлзийн Эрдэнэцогт бол эгэл бусаахр сэтгэж яваа эгэл хүмүүн билээ. Тийм болохооор тэр Сүхбаатар нутгаас төрсөн их гэгээн Егүзэр хутагын оюуных нь ойсон гэрлийн үргэлжлэл мөн гэдэгт бурханы шавь би итгэнэм.
Ийнхүү олныг үл нуршин түүний шинэхэн номыг таньд өргөн барья даа.
Сартуулын яруу найрагч
Чойжилсүрэнгийн УУГАНБАЯР
2005.07.28

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.