Thursday, September 23, 2010

Өөр хүн буюу төрсөн өдрийн шүлэг

Өөрөөсөө би
Өөр хүн болжээ.
Өөр зүг рүү яваад
Өөр хүн бодоод
Өөр тийшээ хараад

Өөр юм сэдээд
Өөрөөсөө би
Өөр хүн болжээ.
Өөрөө өөртэйгээ тэрсэлдээд
Өөрөө өөртэйгээ эвлэрээд
Өөр хэн нэгнээс өөрийгөө өмөөрөөд
Өрөөл бусдад өөрийгөө ховлоод
Өөрөөсөө элдвийн юм асуугаад
Өөрийгөө үзэн ядаж, зэмлэн зовоогоод
Өрөвдөж хайрлаж, өргөмжлөн тэтгээд
Өөрөөсөө би
Өөр хүн болжээ.
                                                2000.10.09

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа.